Мэдээ мэдээлэл

“Why learning English is important?” сэдэвт илтгэлийн уралдаан

17 дугаар сургуулийн ХУЗАН-ээс ЧД-ийн төрийн өмчийн 12 сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Why learning English is important?” илтгэлийн уралдааныг англи хэл дээр амжилттай зохион байгууллаа. Илтгэлийн уралдаанд 5, 17, 24, 39, 50, 72 сургуулиудын 33 сурагч оролцлоо. Суралцагчдын англи хэл сурах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх, мэдээлэл олж авах, боловсруулах, илэрхийлэх, өрсөлдөх чадвараа сайжруулах, бусдаас суралцах зорилготойгоор зохион явууллаа. Илтгэлийн уралдааныг олон улсын Улаанбаатар их сургуулийн багш доктор Т.Мягмарсүрэн, Н.Батсайхан нар шүүлээ. 1- р байр 5-р сургуулийн 11 ангийн сурагч Б.Халиунаа 2- р байр 24-р сургуулийн 12 ангийн сурагч Э.Маралмаа 3- р байр 39-р сургуулийн 12 ангийн сурагч Сарангэрэл Тусгай байр 17-р сургуулийн 12 ангийн сурагч Л.Ханшүүдэр 24-р сургуулийн 11-р ангийн сурагч М.Маралмаа 24-р сургуулийн 11-р ангийн сурагч Оюун-эрдэнэ Манлайлж оролцсон нийт багш, сурагчдад батламж гардуулав. Цаашид энэ уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулах боллоо. Уралдаанд оролцсон нийт багш сурагчдад амжилт хүсье!

2019.10.11 Дэлгэрэнгүй

Мэндчилгээ

Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгчид, энхрий бяцхан шавь нар, эцэг эхчүүддээ 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлж, ажил үйлс нь амжилт бүтээлээр тэгш дүүрэн байхын ерөөл өргөн мэндчилж байна.

2019.09.11 Дэлгэрэнгүй

"Үндэсний бичиг соёлоо дээдлэн суралцъя " уралдаан

Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар зохион байгуулагдсан "Үндэсний бичиг соёлоо дээдлэн суралцъя " уралдаанд манай 17 -р сургууль ерөнхий дүнгээр 1-р байр эзэллээ.

2019.05.06 Дэлгэрэнгүй

“Яруу тансаг монгол шүлэг аяны 2-р шат”

Уламжлал болсон шүлэг аянд 53 бүлэг идэвхтэй сайн оролцлоо.

2019.05.01 Дэлгэрэнгүй

Ур чадварын уралдаанд тэргүүн байр эзлэв

Чингэлтэй Дүүргийн 1-5 жил ажиллаж байгаа бага ангийн залуу багш нарын “Заах арга ур чадвар”-ын уралдаан 2019 оны 4 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд 17 дугаар сургууль дээр бага ангийн залуу багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, шинэлэг арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор зохион байгуулагдлаа.

2019.04.30 Дэлгэрэнгүй

Бүтээлч багш аян

Бүтээлч багш-2019 амжилттай зохиогдож нийт 85 багшийн бүтээлээр үзэсгэлэн гаргалаа.

2019.04.30 Дэлгэрэнгүй

7-р ангийн сурагчдын химийн цагаан толгойн баяр болов

Жил бүр уламжлал болгон зохион явуулдаг Химийн цагаан толгойн баярыг амжилттай зохион явууллаа.

2019.04.30 Дэлгэрэнгүй

Монгол бичгийн орчин бүрдүүлэх уралдаан

Монгол бичгийн орчин бүрдүүлэх уралдаанд дэд байр эзлэв.

2019.04.30 Дэлгэрэнгүй

1-р ангийн сурагчид маань тайлант уншлага хийлээ

2019.04.27 ны өдөр. Чингэлтэй 444-17 ажлын хүрээнд 1р ангийн 250 эцэг эхэд "Тайлант уншлага" хийлээ

2019.04.30 Дэлгэрэнгүй

Залуу багш-Ур авьяас 2019

Жил бүр зохиогддог Залуу багш-Ур авьяас 2019 уралдаан зохион байгуулагдав.

2019.04.30 Дэлгэрэнгүй

Гадаад шүлгийн уралдаан 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа

Уламжлал болгон зохион байгуулж буй гадаад шүлгийн уралдаанд Д.Наранхүү багштай 8д ангийн тэргүүн байр эзлэв.

2019.04.30 Дэлгэрэнгүй

Их цэвэрлэгээ-90 минут

"Их цэвэрлэгээ-90 минут" арга хэмжээ

2019.04.30 Дэлгэрэнгүй

Нийслэлийн монгол хэлний олимпиад

Нийслэлийн монгол хэлний олимпиадад 1-р байр эзлэв

2019.04.15 Дэлгэрэнгүй

Чингэлтэй дүүргийн шилдэг сургуулиар шалгарлаа

Монголын багш нарын 52 дахь өдөр, Дэлхийн багш нарын 24 дэх өдрөөр манай хамт олон Чингэлтэй дүүргийн ШИЛДЭГ ТЭРГҮҮНИЙ сургуулиар шалгарлаа. Мөн дүүргийн Индексийн аварга багшаар 4 багш , Чингэлтэй дүүргийн Онцлох багшаар 2 багш шалгарлаа. Багш, сурагчдадаа баяр хүргэе.

2018.10.05 Дэлгэрэнгүй

Дэлхийн багш нарын баярын 24 дэх, Монголын багш нарын баярын 52 дахь өдрийн тохиолдуулан "СУРАГЧИЙН НЭГ ӨДӨР" болж өнгөрлөө

Монголын багш нарын баярын өдрийг тохиолдуулан "СУРАГЧИЙН НЭГ ӨДӨР" ажилттай зохион байгууллаа.

2018.10.05 Дэлгэрэнгүй

Өндөр настны баяраар ахмад буурлуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

17-р сургуулийнхаа буурал түүхийг хамтдаа бичилцэж залуу нас, эрч хүчээ нэгэн үед нэгтгэж явсан, хамтын сайхан дурсамжаа холбосон ахмад багш ,ажилчид, удирдлага Та бүхэндээ баярын мэнд хүргэж аз жаргал гэгээн сайхан бүхнийг ерөөе!

2018.10.01 Дэлгэрэнгүй

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуульд 2018-2019 оны хичээлийн жилд 1-р ангид элсэн суралцах сурагчдаа бүртгэж байна.

2018-2019 оны хичээлийн жилд 1-р ангид элсэн суралцах сурагчдаа бүртгэж байна. Бүртгэл 2018.08.20-30 өдрүүдэд 10.00-16.00 цагийн хооронд ажлын өдрүүдэд бүртгэнэ. Бүртгүүлэхдээ: Эцэг, эхийн иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ /эх хувь/, 2 хувь цээж зураг авчирна.

2018.08.24 Дэлгэрэнгүй

Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдсан "Амжилтын гараа" уралдаанд ажилттай оролцлоо

Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын дунд "Амжилтын гараа" уралдаанд манай сургууль нийслэлд эхний 18, дүүрэгтээ 2 р байранд шалгарлаа.12 р ангийн багш сурагчдадаа, тэр дундаа 12р ангид Монгол хэл, математик, нийгмийн хичээл заасан багш нартаа, Ахлах ангийн сургалтын менежертээ баяр хүргэе.

2018.06.29 Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 тоот албан даалгавар гарсантай холбогдуулан Чингэлтэй дүүргийн ажлын хэсэг хяналт шалгалт хийв.

Чингэлтэй дүүргийн боловсролын хэлтэс, дүүргийн онцгой байдал, дүүргийн цагдаагийн хэлтсийн албан хаагчид Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 тоот албан даалгавар гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2018 оны А/385 тоот захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж сургууль, цэцэрлэг, тоглоомын талбай, гадна орчинд хяналт тавин ажиллаж, сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад зөвлөгөө өгч ажиллаа.

2018.06.29 Дэлгэрэнгүй

Оросын холбооны Саха улсын боловсролын хэлтийн дарга нар айлчлав

2018.05.28нд Оросын холбооны Саха улсын боловсролын хэлтийн дарга, сургуулийн удирдлага, Чингэлтэй дүүргийн боловсролын хэлтсийн даргын хамтаар манай сургуульд хүрэлцэн ирж сургуулийн үйл ажиллагаа, сурагчдын бүтээл, сурагчдын урлагийн тоглолтыг үзэж сонирхов.

2018.06.27 Дэлгэрэнгүй

Солонгос улсын Инчон хотын дунд сургуулийн багш нар айлчлан ирэв

2018.05.10нд Солонгос улсын Инчон хотын Чингон Мейдли дунд сургуулийн захирал, багш нар айлчлан ирж сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

2018.06.26 Дэлгэрэнгүй

”ENERGY-17”

Залуу багш нарын клуб нь үйл ажиллагаагаа өргөсгөж 2016-2017 оны хичээлийн жилд 24 дүгээр сургууль, 2017-2018 оны хичээлийн жилд 50-р сургуулийн залуу багш нарын клубтэй хамтран хөгжөөнт уралдаан тэмцээн зохион байгуулав.

2018.06.26 Дэлгэрэнгүй
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 1
Өнөөдөр зочилсон 495
Энэ 7 хоногт 159
Энэ сард 718
Нийт зочилсон 11124

 Утас

Гар утас : 11357101, 99092654
Email : khdambaa@gmail.com

 Хаяг

Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 13-р хороо
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Шилдэг, Тэргүүний 17 дугаар сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC