Захирлын мэндчилгээ

      Эрхэм хүндэт эцэг эхчүүд, үе үеийн төгсөгчид,  энхрий бяцхан шавь нар,  эрдэмтэн багш нар аа!  Та бүхэнд  сургууль хамт олныхоо мэндийг өргөн дэвшүүлье!

      Эрдэм номын шүтээнтэй Чингэлтэй хайрханыхаа өвөр бэлд намтар түүхээ 60 насаар зузаалсан, эрдмийн их шүтээн, оюуны их уурхай болсон төрөлх сургуулийнхаа түүхт 60 жилийн ойг 2015 онд ахмад багш ажилчид, одоо ажиллаж байгаа багш ажилчид,  эцэг эх, төгсөгчдийнхөө дэмжлэгтэй тэмдэглэн өнгөрүүлсэн.

          Боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэн өрсөлдөх чадварыг сайжруулах, бие даасан бүтээлч үйл ажиллагааг дэмжих замаар багш, хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх,  олон хувилбартай арга зүй технологийг эзэмших,  түгээх, нэвтрүүлэх ажлыг  үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөр болгон боловсролын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд  ажиллаж байна. 

      Манай  сургууль “Хүүхэд нэг  бүрийн бүтээлч үйлийг дэмжсэн үйл ажиллагаатай хүүхдэд ээлтэй сургууль болох” эрхэм зорилго дэвшүүлэн, хүүхэд бүрийг  бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, үндэсний хэл, соёл, өв уламжлалаа эрхэмлэдэг иргэн болгож төлөвшүүлэх зорилт дэвшүүлэн  ажиллаж байна.    

             Бид бага, суурь боловсролын цөм хөтөлбөрийг  хэрэгжүүлэхдээ багш нараа судлагдахууны баг  болгон  бүс, дүүргийн мэргэжлийн багш нартай хамтран хичээлийн олон хэлбэрийг ашиглан, багшийн хөгжил, суралцагчийн чадварыг хөгжүүлж, сургуулийн бие даасан бодлогын хүрээнд “ШИНЭ 17” хөтөлбөрийг “ Бид хамтдаа хөгжье” уриатай хэрэгжүүлэн ажиллаж байна.  

              Бидний ажлыг байнга дэмжин хамтран ажилладаг нийслэл, дүүргийн боловсролын газар, хэлтэс албадууд,  ахмад багш ажилчид, эцэг эхчүүд, үе үеийн төгсөгчдөдөө, баяр хүргэж, эрүүл энх, урт нас удаан жаргал, ажлын амжилт хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

       Хүүхэд нэг бүрийн мэдлэг чадвар,  авьяас, эрүүл мэнд, төлөвшлийн талаар хүүхэд бүрт “Би чадсан” гэсэн итгэл өгч ажиллаж байгаа эрхэм багш нартаа, нийт суралцагчдадаа ажил сурлагын өндөр амжилтыг хүсье.              


           Эрдэм номын  цагаан буян үргэлж  арвижин дэлгэрэх  болтугай.


                                                                              ЗАХИРАЛ Б.ЧИМГЭЭ

Захирлын мэндчилгээСургуулийн түүхэн замнал
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 5
Өнөөдөр зочилсон 486
Энэ 7 хоногт 112
Энэ сард 420
Нийт зочилсон 12365

 Утас

Гар утас : 11357101, 99092654
Email : khdambaa@gmail.com

 Хаяг

Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 13-р хороо
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Шилдэг, Тэргүүний 17 дугаар сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC