Мэндчилгээ

                                              МЭНДЧИЛГЭЭ

      Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгчид, энхрий бяцхан шавь нар, эцэг эхчүүддээ 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг  дэвшүүлж, ажил үйлс нь амжилт бүтээлээр тэгш дүүрэн байхын ерөөл өргөн мэндчилж байна.          

       Дэлхийн улс орнууд боловсролын бодлогоо шинжлэх ухаан, технологийн хөгжил дэвшил, нээлттэй нийгэм, ирээдүйд зохицон амьдрах чадвартай иргэнийг бэлтгэхэд чиглүүлж буй өнөө үед монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй,  өөртөө итгэлтэй, хамтран ажиллаж амьдрах, шийдвэр гаргах чадвартай, үндэсний хэл соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг иргэн болж хөгжүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх нь чухал байна. Сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулсан нь хүүхэд бүрийн суралцах үйлийг дэмжсэн төдийгүй хичээл тус бүрийн агуулга арга зүйг боловсронгуй болгоход чиглэсэн, багшийн хөгжих суралцах нөхцөлийг бүрдүүлсэн давуу талтай.

     Манай сургууль хүүхдийн хөгжил, суралцахуйг дэмжсэн нэгдмэл зорилготой, нэгдсэн төлөвлөгөөтэй,  сурах сургах үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах эргэх холбоотой, багш сурагчдын ачааллыг жигд оновчтой зохион байгуулж ажиллах эрхэм зорилготой хичээлийн жилээ угтаж байна.

      Энэ хичээлийн жилд манай хамт олон 97 багш, 37 ажилтан, 2100 сурагчтай сургалт хүмүүжлийн  үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 6 настай 1-р ангийн 6 бүлэгт 270 гаруй сурагч элсэн суралцлаа.

 Хүүхэд бүрийг хайрлан хамгаалж, суралцах, хөгжих, төлөвших үйлдээ хариуцлагатай ханддаг, зөв дадал хэвшилтэй, өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй иргэн болгоход тасралтгүй дэмжин ажиллах зорилгоо амжилттай хэрэгжүүлэхийг хүсье. Номын цагаан буян арвижин дэлгэрч байхын ерөөл бат орших болтугай.                   

 ЗАХИРАЛ Б.ЧИМГЭЭ

 

.

МэндчилгээГэмт хэрэг, зөрчил хүүхэд бидний нүдээр гар зургийн уралдаанд дэд байр эзэллээ"Улаанбаатар марафон-2019" олон улсын 6 дахь удаагийн гүйлтэд амжилттай оролцовХүслэн-2019 уралдаанд амжилт гаргав.Дүүргийн аварга шалгаруулах "Хөнгөн атлетик"-ийн тэмцээнд амжилттай оролцовМод тарих үндэсний өдрөөр сургуулийнхаа ногоон төгөлд мод нэмж таривСургуулийн аварга шалгаруулах " Зугаатай завсарлагаа " хөгжимт хөдөлгөөнт дасгалын уралдаанСурсан мэдсэнээ тайлагнаж эрдмийн баяраа тэмдэглэлээ"Үндэсний бичиг соёлоо дээдлэн суралцъя " уралдаан“Яруу тансаг монгол шүлэг аяны 2-р шат”Ур чадварын уралдаанд тэргүүн байр эзлэвБүтээлч багш аян7-р ангийн сурагчдын химийн цагаан толгойн баяр боловМонгол бичгийн орчин бүрдүүлэх уралдаан1-р ангийн сурагчид маань тайлант уншлага хийлээЗалуу багш-Ур авьяас 2019Гадаад шүлгийн уралдаан 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлааJust now English reportУран илтгэлийн уралдаанд амжилт гаргавИх цэвэрлэгээ-90 минутХудалдаа хөгжлийн банк ивээн тэтгэхээр боллооЦэнгээнт бүжгийн төрөлд тэргүүн байр эзэллээЧингэлтэй дүүргийн жудо бөхийн аварга шалгаруулах тэмцээнНийслэлийн монгол хэлний олимпиадҮндэсний бичгийн уншлагын болон цээж бичгийн шалгалтын уралдаанЧингэлтэй дүүргийн шилдэг сургуулиар шалгарлааДэлхийн багш нарын баярын 24 дэх, Монголын багш нарын баярын 52 дахь өдрийн тохиолдуулан "СУРАГЧИЙН НЭГ ӨДӨР" болж өнгөрлөөӨндөр настны баяраар ахмад буурлуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээНийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуульд 2018-2019 оны хичээлийн жилд 1-р ангид элсэн суралцах сурагчдаа бүртгэж байна.Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдсан "Амжилтын гараа" уралдаанд ажилттай оролцлооНийслэлийн Засаг даргын 2018 оны 02 тоот албан даалгавар гарсантай холбогдуулан Чингэлтэй дүүргийн ажлын хэсэг хяналт шалгалт хийв.Оросын холбооны Саха улсын боловсролын хэлтийн дарга нар айлчлавСолонгос улсын Инчон хотын дунд сургуулийн багш нар айлчлан ирэв”ENERGY-17”
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 4
Өнөөдөр зочилсон 344
Энэ 7 хоногт 71
Энэ сард 508
Нийт зочилсон 9997

 Утас

Гар утас : 11357101, 99092654
Email : khdambaa@gmail.com

 Хаяг

Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 13-р хороо
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Шилдэг, Тэргүүний 17 дугаар сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC